2011-12-12
Оюутнуудаа ухаарлын өдрүүд хаалга тогшиж байна
Зуны нарлаг өдрүүдэд амарсан оюутнууд намар хичээлдээ орцгоолоо. Намрын шаргал өдрүүдэд хичээл эхлээд нэг л сайхан. Гэхдээ цаанаа нэг л назгай. Хичээл уул нь шинээр эхлээд сонирхолтой боловч Чимгээ Цэцгээ нарын зуны сонин сайхан яриа хүмүүсийн анхаарлыг татдаг бололтой. Яахав зарим оюутнууд цагийн юмыг цагтаа хийн хичээл нь бүрэн ч, оюутнуудын ихэнх хэсэг нь урсгалаараа явсаар улирал өнгөрчихнө. Үүний хажуугаар элдэв янзын Чимгээ Цэцгээтэй танилцах үдэшлэг, аялал зугаалганд оролцох дургүй хүн гэж юу байхав. Ингэсээр байгаад багшийн хэдэн лекц, бие даалт өгсөн эсэх нь чихний хажуугаар өнгөрч нэг л мэдэхэд улирлын төгсгөл болох нь тэр дээ. 12дугаар сар гарлаа. Шалгалтын чимээ ойртоно. Энэ үед л оюутнууд ухаан орох нь тэр дээ. Гэтэл бөөн бие даалт, асуугдах ёстой хичээлүүд. Алинаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүүхдүүд. Зарим хүнд ийм явдал их тохиолдоно шүү. Тэгэхээр цагийн юмыг цагт нь хийгээрэй. Тэр Чимгээ Цэцгээ, шоу цэнгээнийг хойш нь тавьж болдог юм шүү. Ажил дээр гарахаар тэр цаг зөндөө олдоно гэсэн хэхэ.Заза эртхэн тэгээд ухаараад хичээл номоо сайн хийгээрэй. Оюутнуудаа ухаарлын өдрүүд хаалга тогшиж байна. Тэгээд шалгалтуудаа амжилттай өгөөрэй.
Бичсэн: april | цаг: 21:48 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax